"МОНГОЛ ИНЖЕНЕР - 2026" УЛСЫН ОЛИМПИАД
"МОНГОЛ ИНЖЕНЕР - 2026"
УЛСЫН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ
Зорилго:
Инженерчлэл, зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерийн төсөл тооцоог CAD/CAE технологиор загварчлах, түүнийг үйлдвэрлэлийн CAM технологитой уялдуулан өргөн хүрээнд хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх, суртачилан таниулахад энэхүү үйл ажиллагааны зорилго оршино. Мөн техникийн механикийн суурь онолын хичээлүүд болох Онолын механик, Машин механизмын онол, Материалын эсэргүүцэл, Машины эд анги хичээлүүдийн сургалтын агуулга, чанарыг хэлэлцэн сайжруулах, харилцан туршлага солилцох, их дээд сургууль болон үйлдвэр, байгууллагуудын хамтын ажиллагааг эдгээр чиглэлээр өргөжүүлэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Хамрах хүрээ:
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, технологийн коллеж зэрэг сургалтын байгууллагуудын сургалтын хөтөлбөрт тусгагдсан CAD/CAE/CAM болон техникийн механик, механик инженерчлэлийн хичээлүүд болох Онолын механик, Материалын эсэргүүцэл, Механизмын дизайн, Машины эд анги зэрэг хичээлүүдийг судалж буй оюутнууд, мөн аж үйлдвэрийн салбарт ажиллаж буй инженер техникийн ажилтнууд оролцох боломжтой.
Нэгдсэн арга хэмжээний үндсэн сэдэв:
Монгол инженер 2026 нэгдсэн арга хэмжээ нь “АЖ ҮЙЛДВЭРИЙН IV ХУВЬСГАЛ - РОБОТ МАНИПУЛЯТОР” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд олимпиадын бодлого, ажлын даалгаварууд энэхүү сэдэвтэй холбоотой байна.
Улсын олимпиадын хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ:
- Техникийн механикийн улсын олимпиад нь Онолын механик; Материалын эсэргүүцэл; Механизмын дизайн; Машины эд анги хичээлийн хүрээнд оюутнуудын дунд зохион байгуулагдана;
- CADCAECAM-ийн улсын олимпиад нь оюутан болон аж ахуй нэгж байгууллагын инженер техникийн ажилчдын дунд зохион байгуулагдана.
Оролцогчидод тавигдах шаардлага:
Техникийн механикийн хичээлийн улсын олимпиад
- Ганцаарчилсан төрлөөр тухайн сургуулийн хэдэн оюутан ч оролцож болно. Тухайн оюутан зөвхөн хичээлийн нэг төрөлд оролцох боломжтой;
- Сургуулийг төлөөлж оролцох оюутнууд нь тухайн сургууль дээр зохион байгуулагдсан өмнөх шатны шалгаруулалтанд оролцож шалгарсан байна.
CAD/CAE/CAM-ын улсын олимпиад
- Ганцаарчилсан төрлөөр тухайн сургууль, байгууллагаас хэдэн ч хүн оролцож болно;
- Багийн төрөлд аж ахуй нэгж, албан байгууллагыг төлөөлөх 3 ИТА, 1 оюутнаас (CADCAECAM төрөлд оролцсон оюутан байх) бүрдсэн баг оролцоно.
Шилдэг сургууль шалгаруулах
- Сургуулийг төлөөлөх багийн бүрэлдэхүүн нь Техникийн механикийн 4 хичээлээр тус бүр 1 оюутан, CADCAECAM-ийн 1 оюутан, удирдагч багш 1 байна. Баг нийт 6 хүнтэй байна. Энэхүү багийн гишүүдийн онооны гүйцэтгэлийн дунджаар шалгаруулна.
Хугацаа:
- Оролцох багийн мэдүүлэг болон бүртгэлийн хураамж төлсөн баримтын хамтаар 04.15-ны дотор mongolengineer@must.edu.mn цахим хаягаар хүлээн авна;
- Олимпиадын журмыг mongol-engineer.mn цахим хуудсанд байрлуулна;
- Олимпиадын үйл ажиллагаа 04.25, 26-ны өдөр (Бямба, Ням гариг) Улаанбаатар хотод Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулагдана.
Бүртгэл, хураамж:
- Техникийн механик, CAD/CAE/CAM олимпиадад оролцох сургууль, аж ахуйн нэгжийн баг 500000 төгрөг;
- CAD/CAE/CAM олимпиадад хувиараа оролцох инженер, техникийн ажилтнууд 50000 төгрөг;
- Техникийн механикийн хичээлүүд, CAD/CAE/CAM олимпиадад хувиараа оролцох оюутан 20000 төгрөг;
- Техникийн механикийн олимпиадын хураамжийг Голомт банкны MN570015008115103646 тоот дансанд тушаана.
Хүлээн авагчийн нэр: ШУТИС Механик инженер, тээврийн сургууль
Гүйлгээний утга: Техникийн механикийн олимпиад. Байгууллага; Оюутны овог, нэр (кирилл үсгээр) утасны дугаар.
- CAD/CAE/CAM олимпиадын хураамжийг Голомт банкны MN870015001245117973 тоот дансанд тушаана.
Хүлээн авагчийн нэр: Металл боловсруулалт инженерчлэлийн холбоо НҮТББ
Гүйлгээний утга: CAD/CAE/CAM-ын олимпиад. Байгууллага; ИТА-ны овог, нэр; (кирилл үсгээр) утасны дугаар
|
Ерөнхий зохион байгуулагч: |
Хамтран зохион байгуулагч: |
|
· ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургууль · Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо |
· ХНН “УБТЗ”-ын Төмөр Замын Их Сургууль · ХААИС-ийн Инженер Технологийн Сургууль · ҮБХИС-ийн Аюулгүй Байдлын Сургууль · Шинэ Монгол Технологийн Их Сургууль · Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал Технологийн Их Сургууль · Мандах Их Сургууль |
Шагнал, урамшуулал: Олимпиадын зохион байгуулах комисс нь оролцогчдын гүйцэтгэлийг тодорхой үнэлгээний дагуу дүгнэж, хувийн ба багийн амжилтын дүнг гаргана. Оролцсон бүх хүмүүст батламж олгоно.
|
ТЕХНИКИЙН МЕХАНИК, CAD/CAE/CAM |
||
|
I. ОЮУТАН - Оюутны хувийн дүнгээр шалгаруулна |
||
|
Онолын механик хичээлийн төрөлд |
||
|
I байр, өргөмжлөл, алтан медаль |
0.5 сая.төг |
|
|
II байр, өргөмжлөл, мөнгөн медаль |
0.4 сая.төг |
|
|
III байр, өргөмжлөл, хүрэл медаль |
0.3 сая.төг |
|
|
Материалын эсэргүүцэл хичээлийн төрөлд |
||
|
I байр, өргөмжлөл, алтан медаль |
0.5 сая.төг |
|
|
II байр, өргөмжлөл, мөнгөн медаль |
0.4 сая.төг |
|
|
III байр, өргөмжлөл, хүрэл медаль |
0.3 сая.төг |
|
|
Механизмын дизайн хичээлийн төрөлд |
||
|
I байр, өргөмжлөл, алтан медаль |
0.5 сая.төг |
|
|
II байр, өргөмжлөл, мөнгөн медаль |
0.4 сая.төг |
|
|
III байр, өргөмжлөл, хүрэл медаль |
0.3 сая.төг |
|
|
Машины эд анги хичээлийн төрөлд |
||
|
I байр, өргөмжлөл, алтан медаль |
0.5 сая.төг |
|
|
II байр, өргөмжлөл, мөнгөн медаль |
0.4 сая.төг |
|
|
III байр, өргөмжлөл, хүрэл медаль |
0.3 сая.төг |
|
|
CAD/CAE/CAM төрөлд |
|
|
|
I байр, өргөмжлөл, алтан медаль |
0.5 сая.төг |
|
|
II байр, өргөмжлөл, мөнгөн медаль |
0.4 сая.төг |
|
|
III байр, өргөмжлөл, хүрэл медаль |
0.3 сая.төг |
|
|
II. СУРГУУЛЬ - Сургууль төлөөлж оролцох багийн гишүүдийн онооны гүйцэтгэлийн дунджаар шалгаруулна. |
||
|
I байр, Шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль |
0.8 сая.төг |
|
|
II байр, өргөмжлөл, мөнгөн медаль |
0.6 сая.төг |
|
|
III байр, өргөмжлөл, хүрэл медаль |
0.4 сая.төг |
|
|
Шилдэг удирдагч багш, өргөмжлөл |
0.5 сая.төг |
|
|
ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛЧДЫН CAD/CAE/CAM |
|
|
I. ИНЖЕНЕР - инженерийн хувийн дүнгээр шалгаруулна |
|
|
I байр, өргөмжлөл, алтан медаль |
1.0 сая.төг |
|
II байр, өргөмжлөл, мөнгөн медаль |
0.7 сая.төг |
|
III байр, өргөмжлөл, хүрэл медаль |
0.5 сая.төг |
|
II. ИНЖЕНЕР БАГ - инженерийн багийн дүнгээр шалгаруулна |
|
|
I байр, Шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, |
2.0 сая төг |
|
II байр, өргөмжлөл, мөнгөн медаль |
1.5 сая.төг |
|
III байр, өргөмжлөл, хүрэл медаль |
1.0 сая.төг |
CAD/CAE/CAM-ийн улсын олимпиадтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:
ШУТИС.МИТС-ийн Машин үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч Г.Оюунбат, 99782458
ШУТИС. МИТС-ийн Машин үйлдвэрлэлийн тэнхимийн ахлах багш Б.Жавхлан, 99158226
Металл боловсруулалт, инженерчлэлийн холбооны нарийн бичгийн дарга Г.Энхтуул, 89017727
Техникийн механикийн улсын олимпиадтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:
ШУТИС.МИТС-ийн Механиик инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Т.Мөнхбат, 99075768
ШУТИС. МИТС-ийн Механиик инженерчлэлийн тэнхимийн дэд профессор П.Өлзийсайхан, 99089677
ШУТИС.МИТС-ийн Механиик инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Ш.Цоож, 99274776
Цахим хуудас: mongol-engineer.mn
Facebook хаяг: Mongol Engineer
Майл хаяг: mongolengineer@must.edu.mn
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Энгельсийн гудамж, ШУТИС-МИТС