CAD/CAE/CAM-ийн III-р олимпиадын мэдээлэл

2013.05-р сар

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Зураг төслийн, автоматжуулсан системийн CAD/CAE/CAM-ийн улсын олимпиадад инженер техникийн 40 ажилтан, их дээд сургуульд суралцаж байгаа 84 оюутан оролцлоо.
Олимпиадад ТМҮҮХ, Цахилгаан Тээвэр УҮГ, Эрдү ХХК, Мега вүүд ХХК, Шилэн хийц ХХК, Автошил ХХК, Монбазальт ХХК, Монторх ХХК, М-Си-Эс Интернэшнл ХХК, Дулааны IV Цахилгаан станц ТӨХК, АПУ ХК, УБТЗ ХНН Төв засварын газар, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Засвар Механикийн Завод, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Инженерийн зураг төслийн хэлтэс, МИАТ ХК, УБТЗ ХНН Зам засварын машинт станц,  Бютик Монгол ХХК зэрэг компанийн удирдлага, инженер техникийн ажилтнууд хүрэлцэн ирсэн байв.

Сургуулиуд:
ШУТИС-ийн БИАС, МС, МИС, УУИС, ҮТДС, ХИБС, Дархан-Уул аймаг дахь ТС, ЭХИС, МУИС.МТС, ХААИС.ИС, МонУБИС, Их засаг зэрэг их дээд сургуулиуд оролцлоо.

Ивээн тэтгэгч байгууллагууд:
ТМҮҮХ, Цахилгаан Тээвэр УҮГ, Эрдү ХХК, Мега вүүд ХХК, Шилэн хийц ХХК, Автошил ХХК, Монбазальт ХХК, Монторх ХХК, М-Си-Эс Интернэшнл ХХК, Дулааны IV Цахилгаан станц ТӨХК, АПУ ХК, МИАТ ХК, Бютик Монгол ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Засвар Механикийн Завод, Инженерийн зураг төслийн хэлтэс хамтран ажиллаа.

Олимпиадын эхний өдөр оюутан, инженер техникийн ажилтан гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж дүнг www.future-engineer.edu.mn вэб хуудсаар зарлав. Хоёр дахь өдөр нь албан байгууллага оюутнуудын 15 баг өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Олимпиад багийн тэмцээнээс гадна CAD/CAE/CAM-ийн чиглэлээр оюутны хийсэн бүтээл, үйлдвэр компанийн талаас  програмын удирдлагатай машинаар хийсэн эд анги, өөрийн үйлдвэрт ашиглаж байгаа програмын удирлагатай суурь машин, багаж төхөөрөмжийн талаар нийтэд таниулж сурталчилсан сайхан ажил боллоо.
Олимпиад болон багийн тэмцээн өрсөлдөөнтэй, шударга, зөв зохион байгуулалттай болсныг, цаашид жил болгон зохион байгуулж үйлдвэрлэгч сургалтын байгууллагыг холбох, шинэ мэдээлэл солилцох үнэтэй хувь нэмэр болж байна  гэж олимпиадын дараа үйлдвэр, компаний удирдлага, инженер техникийн ажилтан, багш, оюутан, эрдэмтэд ярилцаж байлаа.


Олимпиадын дүнг танилцуулбал:

Оюутан:

1-р байранд:      ШУТИС.МИС-ийн оюутан Ч.Сономжамц

                              (диплом, алтан медаль, 1 сая төгрөг)

2-р байранд:      ШУТИС-ийн МИС-ийн оюутан Г.Баасандорж

                              (диплом, мөнгөн медаль, 0,8 сая төгрөг)

3-р байранд:      ШУТИС.МИС-ийн оюутан М.Батхишиг

                              (диплом, хүрэл медаль, 0,5 сая төгрөг)

Тусгай байр:      ШУТИС.УУИС-ийн оюутан Б.Анхбаяр

                              (диплом,  0,3 сая төгрөг)

Тусгай байр:      ШУТИС.МИС-ийн оюутан Ч.Мөнхжаргал

                              (диплом,  0,3 сая төгрөг)

Инженер техникийн ажилтан:

1-р байранд:      Эрдэнэтийн УБҮ-ийн Инженерийн зураг төслийн хэлтэс инженер А.Соджаргал

                              (диплом, алтан медаль, 1 сая төгрөг)

2-р байранд:      Эрдэнэтийн УБҮ-ийн Инженерийн зураг төслийн хэлтэс инженер Б.Эрдэнэбаяр

                              (диплом, мөнгөн медаль, 0,8 сая төгрөг)

3-р байранд:      АПУ ХК-ийн инженер Ц.Гантулга

                              (диплом, хүрэл медаль, 0,5 сая төгрөг)

Тусгай байр:      М-Си-Эс Интернэшнл ХХК-ийн инженер Г.Бат-Ирээдүй

                              (диплом,  0,3 сая төгрөг)

Тусгай байр:      Эрдэнэтийн УБҮ-ийн Инженерийн зураг төслийн хэлтэс инженер А.Алтансүх

                              (диплом, 0,3 сая төгрөг)

Багийн дүнгээр:

1-р байранд:      Эрдэнэт УБҮ. ИЗТХ-ийн баг

2-р байранд:      Эрдэнэт УБҮ. ЗМЗ-ын баг

3-р байранд:      ШУТИС.МИС-ийн баг

Тусгай байр:      Дулааны IV Цахилгаан станц ТӨХК-ийн баг, Моншибасаки компанийн баг тус тус шалгарлаа.