CAD/CAE/CAM-ийн II-р олимпиадын мэдээлэл

2012.04-р сар

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Зураг төслийн, автоматжуулсан системийн CAD/CAE/CAM-ийн улсын олимпиадад инженер техникийн 43 ажилтан, их дээд сургуульд суралцаж байгаа 80 оюутан оролцлоо.
Олимпиадад ТМҮҮХ, Цахилгаан Тээвэр УҮГ, Эрдү ХХК, МИАТ ХК, , Бютик Монгол ХХК, УБТЗ ХНН Төв засварын газар, Эрдэнэт Үйлдвэр ХХК –ийн Засвар Механикийн Завод, М-Си-Эс Интернэшнл ХХК, Дулааны IV Цахилгаан станц ТӨХК, АПУ ХК, Мероникс ХХК, Wagner Asia Equipment LLC зэрэг компаниуд болон бусад компанийн удирдлага инженер, техникийн ажилтнууд хүрэлцэн ирсэн байв.

Сургуулиуд:
ШУТИС –ийн БИАС, МС, УУИС, ҮТДС, ХИБС, МИС, Орхон аймаг дахь ЭТС, Дархан-Уул аймаг дахь ТС, ХМТС, МУИС зэрэг их дээд сургуулиуд оролцлоо.

Ивээн тэтгэгч байгууллагууд:
ТМҮҮХ, Цахилгаан Тээвэр УҮГ, Эрдү ХХК, МИАТ ХК, Бютик Монгол ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК –ийн Засвар Механикийн Завод хамтран ажиллаа.

Олимпиадын эхний өдөр оюутан, инженер техникийн ажилтан гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж дүнг www.future-engineer.edu.mn вэб хуудсаар зарлав. Хоёр дахь өдөр нь албан байгууллага оюутнуудын 14 баг өрсөлдөж дүнгээ гаргалаа
Олимпиад багийн тэмцээнээс гадна CAD/CAE/CAM –ийн чиглэлээр оюутны хийсэн бүтээл, үйлдвэр компанийн талаас  програмын удирдлагатай машинаар хийсэн эд анги, өөрийн үйлдвэрт ашиглаж байгаа програмын удирлагатай суурь машин, багаж төхөөрөмжийн талаар нийтэд таниулж сурталчилсан сайхан ажил боллоо.
Олимпиад болон багийн тэмцээн өрсөлдөөнтэй, шударга, зөв зохион байгуулалттай болсныг, цаашид жил болгон зохион байгуулж үйлдвэрлэгч сургалтын байгууллагыг холбох, шинэ мэдээлэл солилцох үнэтэй хувь нэмэр болж байна  гэж олимпиадын дараа үйлдвэр, компаний удирдлага, инженер техникийн ажилтан, багш, оюутан, эрдэмтэд ярилцаж байлаа.


Олимпиадын дүнг танилцуулбал:

Оюутан:

1-р байранд:   ОХУ-ын Братск-ийн ТИС-ийн оюутан Б.Эрдэнэбаяр

                        (диплом, алтан медаль, 1 сая төгрөг)

2-р байранд:   ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн оюутан Балдорж

                        (диплом, мөнгөн медаль, 0,8 сая төгрөг)

3-р байранд:   МУИС-МТС-ийн оюутан М.Батгэрэл

                        (диплом, хүрэл медаль, 0,5 сая төгрөг)

Тусгай байр:   ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн оюутан Содномжамц

                        (диплом,  0,3 сая төгрөг)

Тусгай байр:   ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн оюутан Батхишиг

                        (диплом,  0,2 сая төгрөг)

Инженер техникийн ажилтан:

1-р байранд:   Эрдэнэтийн УБҮ -ийн Засвар Механикийн Завод–ын инженер Б.Данаажав

                        (диплом, алтан медаль, 1 сая төгрөг)

2-р байранд:   Эрдэнэтийн УБҮ -ийн Инженерийн зураг төслийн хэлтэс инженер А.Соджаргал

                        (диплом, мөнгөн медаль, 0,8 сая төгрөг)

3-р байранд:   МЕРОНИКС ХХК –ийн инженер Бат-Ирээдүй

                        (диплом, хүрэл медаль, 0,5 сая төгрөг)

Тусгай байр:   УБТЗ ХНН Төв засварын газрын инженер Ц.Чинзориг

                        (диплом,  0,3 сая төгрөг)

Тусгай байр:   Цахилгаан тээвэр УҮГ –ын инженер Ч.Үнэнбаяр

                        (диплом, 0,2 сая төгрөг)

Багийн дүнгээр:

1-р байранд:   ШУТИС.МИС –ийн баг

2-р байранд:   Цахилгаан тээвэр УҮГ –ын баг

3-р байранд:   Эрдэнэт үйлдвэр ХК –ийн ЗМЗ –ын баг тус тус шалгарлаа.