CAD/CAE/CAM-ийн Анхдугаар олимпиадын мэдээлэл

 2011.01-р сар

CAD/CAM – ийн улсын олимпиадад инженер техник, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, компаний 46 инженер техникийн ажилтан, их дээд сургуульд суралцаж байгаа 81 оюутан, зохион байгуулах ажилтан, шүүгчдээр ШУТИС-ийн  42 эрдэмтэн багш, ажилчид оролцлоо.
    Олимпиадын эхний өдөр оюутан, инженер техникийн ажилтан гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж дүнг www.future-engineer.edu.mn  вэб хуудсаар зарлав.
Эндээс шалгарсан эхний 8 оюутан, 8 инженер техникийн ажилтныг дундаас сугалаа сугалуулах замаар 4 баг бүрдүүлж багийн тэмцээн зохион байгуулав. 
Олимпиад, багийн тэмцээнээс гадна CAD/CAE/CAM – ийн чиглэлээр оюутны хийсэн бүтээл, үйлдвэр компаний талаас програмын удирдлагатай машинаар хийсэн эд анги, бүтээгдэхүүн, өөрийн үйлдвэрт ашиглагдаж байгаа CNC машин, багаж төхөөрөмжийн талаар нийтэд таниулж сурталчилсан сайхан ажил боллоо.
     Олимпиад болон багийн тэмцээн өрсөлдөөнтэй, шударга, зөв зохион байгуулалттай болсныг, цаашид жил болгон зохион байгуулж, үйлдвэрлэгч-сургалтын байгууллагыг холбох, шинэ техник технологитой танилцах, мэдээлэл солилцох хамгийн сонирхолтой ажил болгож ажиллаж байхыг олимпиадын дараа болсон үйлдвэр, компаний удирдлага, инженер техникийн ажилтан, оюутан, багш, эрдэмтэдийн дунд болсон нээлттэй ярилцлагад оролцсон оролцогсод тэмдэглэж байв.

Олимпиадын дүнг танилцуулбал:

 Оюутны төрөлд:

1-р байранд:  ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн оюутан Б.Нямбаяр          
                      (диплом, алтан медаль, 1 сая төгрөг)

2-р байранд:  ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн оюутан Ц.Ариунболд       
                      (диплом, мөнгөн медаль, 0,8 сая төгрөг)

3-р байранд:  ОХУ-ын Братск хотын ТИС-ийн оюутан Б.Эрдэнэбаяр
                      (диплом, хүрэл медаль, 0,5 сая төгрөг)

Тусгай байр:  ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн оюутан Д.Хэнчбиш     
                      (диплом, 0,3 сая төгрөг)
Тусгай байр:  ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн оюутан  Б.Батболор        
                     (диплом, 0,3 сая төгрөг)

 

Инженер техникийн ажилтны төрөлд:

1-р байранд:   Эрдэнэтийн УБҮ-ийн инженер Б.Данаажав 
                      (диплом, алтан медаль, 1 сая төгрөг)

2-р байранд:   Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн инженер Г.Жасрай 
                       (диплом, мөнгөн медаль, 0,8 сая төгрөг)

 3-р байранд:   Улаанбаатар төмөр замын инженер Ц.Чинзориг 
                        (диплом, хүрэл медаль, 0,5 сая төгрөг)

 Тусгай байр:    Энержи ресурс ХХК-ийн инженер Г.Бат –Ирээдүй 
                        (диплом, 0,3 сая төгрөг)

 Тусгай байр:    АПУ компаний инженер Ц.Гантулга 
                        (диплом, 0,3 сая төгрөг)

Багийн аварга:   

(Монгол улсын нэрэмжит шилжин явах цом, аваргын диплом, 1 сая төгрөг)

Багийн тэмцээнд Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн инженер Г.Жасрай, ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн оюутан Б.Батболор, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн оюутан Д.Далайцэрэн, Энержи ресурс ХХК-ийн инженер Г.Бат-Ирээдүй нарын бүрэлдэхүүнтэй баг тэргүүлэв.